52 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 2, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 7, нийт 9 ажлын хэсэг ажиллав. Үүнээс 2017 онд 4, 2018 онд 5 ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 70 гишүүн оролцож ажилласан байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 1 ажлын хэсэг удирдамжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн холбогдох санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Байнгын хорооны тогтоол батлуулсан бөгөөд бусад ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна. Тухайлбал: 1. Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг, санал, дүгнэлтээ Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолыг батлуулсан байна. 2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хамтарсан 01/01 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжтай холбогдуулан дэд ажлын хэсгийг байгуулан ажилласан бөгөөд ажлын хэсэг 3 хэсэгт хуваарилагдан нийслэлийн агаарын бохирдол хамгийн ихтэй 6 дүүрэгт ажиллав. Ажлын хэсгийн гишүүд энэ чиглэлээр гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газар, нийслэлийн төр, захиргааны байгууллага болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хийж байгаа ажил, арга хэмжээний талаар газар дээр нь танилцан тайлан мэдээллийг сонсох, өнөөгийн явц байдал, эрх зүйн орчин, шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүлсэн байна. 3. Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хамтарсан 12/28 дугаар тогтоолоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсгийн гишүүд дээрх хууль тогтоомжийн хэрэгжилт, Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомжоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал үүсгэж байгаа эдгээр хуулийн зарим зүйл, заалт болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэх, түүнчлэн хүний болон хүүхдийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw