Чуулганы танилцуулга

184 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал Төв банкны удирдлагын 2012-2016 оны хооронд явуулсан алдаатай үйл ажиллагаа, түүнээс улбаалан эдийн засаг, санхүүгийн салбарт үүссэн хүндрэл, бэрхшээлд дүгнэлт хийж, Төв банкны болон банкны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр холбогдох хуулиудыг баталлаа. Эдгээр хуулиуд нь банкны салбарт дураар авирлах, Монгол банкны хараат бус байдлыг алдагдуулах, иргэн, хуулийн этгээд, банкинд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал үүсгэхээс сэргийлж, макро эдийн засгийг эрсдэлээс хамгаалах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөх, мөнгө хөрөнгөө алдах, төр татвар төлөгчдийн мөнгөөр банкны өмнөөс хариуцлага хүлээх явдлыг таслан зогсооход чиглэсэн юм. Намрын чуулганаар бид төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдүүлэх, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар шинэчлэлийн томоохон алхам хийж чадсан гэж бодож байна. 2019 оноос хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар сонгуулийн дараа төрийн албанд хийгддэг халаа, сэлгээ зогсож, төрийн ажлын туршлагагүй хүн хариуцлагатай албан тушаалд томилогдох, улс төрийн үзэл хандлага болон ашиглан шамшигдуулах сэтгэлээр төрийн албанд хандах явдал хуулийн хүрээнд хязгаарлагдана. Төрийн албанд анх орох буюу ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох шаардлага, шалгууртай боллоо. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүн төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага тавигдаж байгаа юм. 2020 оноос эхлэн илүү цагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч нэмэгдэл хөлс авах бол, төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад төрийн жинхэнэ албан хаагчтай адил 36 хүртэлх сарын үндсэн цалингийн хэмжээтэй нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Өнгөрсөн зун нийт нутгийн дийлэнх хэсэг гандуу, гантай байсны улмаас ургац алдах, мал аж ахуйд өвөлжилт хүндэрч болзошгүй байдал үүссэнийг харгалзан 2017 оны төсвийн тодотголоор хадлан тэжээл бэлтгэх, улсын нөөц бүрдүүлэх, өвс, тэжээл импортлоход зориулж 49.9 тэрбум төгрөг нэмж баталсан. Мөн малын тэжээл, өвсийг хямд байлгах, улаан буудай, гурилын үнийг тогтвортой хадгалахын тулд малын тэжээл, өвс болон 225.0 мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10.0 мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Баруун бүс нутгийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг 2021 он хүртэл үргэлжлүүлэхээр болсон.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw