Чуулганы танилцуулга

191 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 125 тоот захирамжаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Ээлжит бус чуулганы нээлт 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр болов. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын нэр бүхий 30 гишүүний 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар огцруулах шаардлагагүй гэсэн санал, дүгнэлтийг гаргасан. Мөн Тусгай хяналтын дэд хороо 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох байгууллагуудын мэдээллийг хаалттай хуралдаанаар сонсов. Ээлжит бус чуулган 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувийн саналаар “Засгийн газрыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw