Чуулганы танилцуулга

149 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Дээрх санхүүжилтийн хөрөнгөөр төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалах, үндсэн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламж өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмжүүдийг худалдан авах гэх зэрэг ажлуудыг санхүүжүүлэх юм. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, төвийн бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг 10-15 жил найдвартай хангах, төвийн эрчим хүчний систем дэх цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл жилд 200 орчим сая квт.ц-аар нэмэгдэж, ОХУ-аас импортоор авч буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурах, Дархан-Уул аймгийн айл өрх, аж ахуй нэгж, байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдэх, нэгж уурын зарцуулалт болон түлшний хувийн зарцуулалт буурч, ингэснээр дулааны цахилгаан станцын жилд хэрэглэх нүүрсний хэмжээ, үйлдвэрлэлийн зардал багасч, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 266343, 95952520 “ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНГААС 2017-2019 ОНД АВАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 20172019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталлаа. Уг хуулийн зорилго нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төслийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-гаас авах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна. ЭЗХХАС нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2017 онуудад тус сангаас нийт 88.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч ашиглаад байна. Уг сангаас олгож байгаа зээл нь БНСУ-ын Засгийн газраас тус улсын аж ахуйн нэгжийг дэмжин олгодог экспортын зээл бөгөөд манай улсад хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулагддаг. Үүнтэй холбогдон зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн гүйцэтгэгч болон зөвлөх компани нь БНСУ-ын аж ахуйн нэгж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw