Чуулганы танилцуулга

42 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.Бусад ажлын талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааг эдийн засгийн эргэдтэд оруулах чиглэлээр Байнгын хорооноос гаргах шийдвэрийн төслийн талаар санал авах уулзалт ярилцлагыг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Хөрөнгийн бирж болон холбогдох бусад газруудыг оролцуулан зохион байгууллаа. Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар, Монголбанк, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, энэ талаар арилжааны томоохон банкууд, Монголын банкны холбооны төлөөллүүд, холбогдох бусад яам, газруудын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт ярилцлагыг зохион байгуулав. Тайлант хугацаанд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, банкны салбарын нийт 50 гаруй хүн оролцуулан, олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан. Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 920 гаруй албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Мөн хугацаанд Байнгын хорооноос 10 гаруй тогтоол гаргасны зэрэгцээ Засгийн газар, яам, бусад байгууллагад нийт 35 албан бичиг хүргүүлсэн байна. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 8 нэгж, хуралдааны протокол 5 нэгж, албан бичиг 4 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгсөн. Найм.ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хуралд 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 13440 иргэнээс 9306 хуудас бүхий 1309 өргөдөл /нийслэлийн иргэдээс 823 буюу 62,8 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 486 буюу 37.2 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 74 буюу 5.6 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1055 буюу 80.5 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 180 байна. Өргөдлийн байнгын хороонд хандаж 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 250 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8678 иргэний өргөдлийг 4 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 123 албан бичиг явуулж, 101 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw