Чуулганы танилцуулга

78 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.4.Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 21 судалгааны захиалгыг Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороодоос Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлсэн болно. Тус хэлтсийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайланг захиалагч гишүүдэд хүргүүлэхээс гадна Улсын Их Хурлын бусад гишүүд, Тамгын газрын ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээ, хөдөлгөөнт оффисын сүлжээний MYParliament цэст цахим хэлбэрээр, Улсын Их Хурлын Номын санд цахим болон хэвлэмэл хэлбэрээр байршуулж байна. Мөн Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудсанд Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт болон судалгааны агуулгын тоймыг тогтмол байршуулж байна. 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын хүрээнд бусад судалгааны байгууллага, судлаачдын гаргасан судалгаа, шинжилгээний материал, өдөр тутмын хэвлэлийн нийтлэл, статистик тоо баримт зэрэг 124 нэгж мэдээлэл, материалыг цуглуулан хэлэлцэх асуудал тус бүрээр ангилж, Улсын Их Хурлын дотоод сүлжээнд байршуулсан. Тайлант хугацаанд “Судалгааны эмхэтгэл” цувралын 25 дугаар боть, “Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа” №19, “Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит болон ээлжит бус чуулганы үйл ажиллагааны танилцуулга”, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар”, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой судалгаа, мэдээлэл, лавлагаа”, “Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд судалгааны ажил гүйцэтгэх арга зүйн зөвлөмж” зэрэг ном, товхимол, гарын авлага гаргаж Улсын Их Хурал, Тамгын газар, олон нийтийн хэрэгцээнд хүргүүллээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулав. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар байгууллага, иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн боловсруулж, дүнг Ажлын хэсэгт танилцуулсан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw