142 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нэг. Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилт зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хүрээлэн байгаа орчны чанар доройтон бохирдол ихэсч, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлээд зогсохгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж их хохирол учруулахуйц байна. Агаарыг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдуулах бодисын хаягдлыг багасгах зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх зорилготой Цэвэр агаар санг анх 2010 онд байгуулсан боловч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж санг татан буулгасан. Үүнтэй холбоотой агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь төсөв хөрөнгийн хүндрэлээс шалтгаалан хүссэн үр дүнд хүрэхгүй, түүнчлэн иргэд, хуулийн этгээдээс төлдөг агаарын бохирдлын төлбөр нь зориулалтын дагуу зарцуулагдахгүй байх нөхцөл үүссээр байна. Иймд Агаарын бохирдлын эсрэг санг /Цэвэр агаар сан/ дахин байгуулж агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх шаардлага бий болсон. Энэ хуулийн зорилго нь агаар, орчны бохирдлын төлбөрийн орлогыг төвлөрүүлэх замаар агаарыг хамгаалах, бохирдлыг бууруулахад чиглэсэн техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологийг хөгжүүлэх, олон нийтийн сургалт сурталчилгааны төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулахад оршиж байна. Тус хуулиар дараахь зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Үүнд: 1. Агаарын бохирдлын эсрэг сан бий болгох; 2. Аймаг нийслэлийн Засаг даргын дэргэд агаарын бохирдлын асуудал хариуцсан алба байгуулах; 3. Мэргэжлийн алба болон бүх шатны Засаг даргын хамтын ажиллагааны хүрээг нэмэх;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw