Чуулганы танилцуулга

183 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга агаарын бохирдолттой онц байдал зарлан тэмцэх асуудлыг судалж үзэхийг хүссэн албан бичиг ирүүлсэн. Хүсэлтийг судалж үзэхийг Ажлын хэсэгт даалгасан. Улсын Их Хурал “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналыг тусгаж, баталлаа. Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах, аймаг, нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийг тайлагнадаг албыг ажиллуулах, агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэж, холбогдох хуулиудыг батлан гаргалаа. Улсын Их Хурлын тогтоолоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03 дугаар зөвлөмж, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны 01, 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Тогтоосон хугацаа хэдийнэ өнгөрөөд байгааг холбогдох албан тушаалтнуудад сануулъя. Түүнчлэн өнгөрсөн он жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэр хэмжээний хөрөнгийг юунд зарцуулсан, ямар үр дүн гарсан, хэдий хэмжээтэй хөрөнгийг үргүй зарлагадаж, завшиж шамшигдуулсан талаарх тооцоог эцэслэн гаргаж, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцох талаарх иргэдийн шаардлагыг заавал биелүүлэх ёстойг онцгой анхаарвал зохино. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажилтай танилцаж, оновчтой шийдэл, арга хэмжээний санал боловсруулахаар ажиллаж байна. Улсын Их Хурал агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийг өмнөх оноос 13.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 16.9 тэрбум болгосон. Энэ хөрөнгийг шөнийн цахилгааны үнийг хөнгөлөх, цахилгааны шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах шаардлагатайг холбогдох албан тушаалтнууд анхаарах биз ээ. Нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг эхлүүлэхэд зориулж 2018 оны төсөвт 10.0 тэрбум төгрөг тусгасан. Нийтдээ 35.0 тэрбум төгрөг зарцуулж 2020 он гэхэд энэ ажлыг дуусгах ёстой. Энэ онд нийслэлд 10.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хог ангилах төвийн барилга, байгууламж барих ажлыг эхлүүлнэ. Шаардагдах 1.0 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Агаар, орчны бохирдол зөвхөн Улаанбаатарынх биш, аймгийн төвүүд зэрэг нийт суурин газрын асуудал болоод байна. Засгийн газар, аймаг, орон нутгийн удирдлагууд асуудлыг хүндрэхээс нь өмнө шийдэх тодорхой төлөвлөгөө, арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх, ингэхдээ хөрс, усны бохирдлыг хамтад нь авч үзэх нь зүйтэй. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах, шингэрүүлсэн хий, эрчим хүчний хэмнэлттэй халаах төхөөрөмжийн ашиглалтыг дэмжих зэрэг ажлуудыг орон нутагт үе шаттай зохион байгуулах шаардлагатай байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw