46 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга холбогдох байгууллагад уламжлах нь зүйтэй гэж дүгнэж дараахь арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа. Үүнд: а/ Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр, арилжааны банкны зээлийн хүү өндөр зэргээс шалтгаалан хямд үнэтэй түрээсийн орон сууцанд орох иргэдийн хүсэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх орон сууцны тоог нэмэгдүүлэх, орон сууцыг түрээслэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг эргэн харж, зохион байгуулалтын ажлыг нэг цонхны бодлогоор шийдвэрлэх; б/ “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгын дагуу 1289 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулахад зориулж Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн 82,3 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг үе шаттайгаар 2018, 2019 оны улсын төсөвт суулгаж шийдвэрлүүлэх; в/ Нийслэлийн хэмжээнд дахин барилгажуулалтад хамрагдсан 54 байршил бүхий орон сууцыг буулган суурин дээр нь шинэчлэн барихад шаардлагатай байгаа 101 тэрбум төгрөгийг нэг жилд 30-аас 50 тэрбум төгрөгөөр тооцож улсын төсөвт суулгах, эсхүл БНСУ, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хөнгөлөлттэй зээлээр олгох 500 сая ам.долларын санхүүжилт, Азийн хөгжлийн банкнаас үзүүлж байгаа буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлүүлэх ажлыг 2018 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх; г/ Гэр хорооллын дахин төлөвлөлтөд газраа чөлөөлүүлж орон гэргүй болж түр байрших орон сууцанд хамрагдсан 300 айл, өрх, өнөөдрийн байдлаар орон сууцны асуудал шийдвэрлэгдээгүй байгаа 287 айл, өрхийг орон сууцаар хангах ажлыг тэргүүн ээлжинд зохион байгуулахыг, мөн дээрх 500 гаруй айл, өрхийн амьдарч байсан газрыг худалдан авч орон сууцаар хангах гэрээ хийсэн зарим компаниудад хариуцлага тооцож ажиллах; д/ Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан байршлуудад баригдах 89,0 мянган айлын орон сууцыг барьж, ашиглалтанд оруулахад шаардлагатай зураг, төсөл, ТЭЗҮ батлагдсан ч шийдвэрлэгдэхгүй байгаа шалтгаан, нөхцөл, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх гарц, төлөвлөгөөг боловсруулан 2018 оны IV улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг тус тус үүрэг болгов. 5.Ахмадын болон түрээсийн орон сууцанд хамруулж өгөхийг хүссэн 540 ахмад настан, иргэний өргөдөл, Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн холбогдох албан тушаалтны мэдээлэл, тайлбарыг сонсоод “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харж, иргэдэд мэдээлэл өгөх, өргөдөл, хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх, орон сууц хүлээлцэх, түрээсийн орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхийг газар дээр нь очиж танилцах, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулан Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.ЭнхАмгалан, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ц.Гарамжав, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат нар ажиллаж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw