Чуулганы танилцуулга

48 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга в/ “Эмээлтийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтэц, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, гадны болон дотоодын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх ажлыг 2018 оны II улиралд хэрэгжүүлэх; г/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, хууль, дүрмээ хэрэгжүүлж ажиллахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх гэж заасан болно. 2.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албан тушаалтнууд 2017 оны 11 дүгээр сарын 30ны өдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол хамгийн өндөр байдаг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим газруудад ажиллав. Өргөдлийн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах чиглэлээр нэн даруй авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тогтоон 01 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газар болон Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлсэн бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн бодит байдалтай танилцахаар ийнхүү ажилласан юм. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Байнгын хорооноос гаргасан утааг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах, ажил хийх зөвлөмж болон 01 дүгээр тогтоол хэрэгжсэн эсэхийг бодит байдал дээр нь үзэж танилцаад 30 хувьтай байна гэж дүгнэсэн. Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр утааг бууруулах, утааны хор хохирлоос хүүхдүүдийг хамгаалах ажлыг хийсэн байна. Гэвч салбарын яам болон Улаанбаатар хотын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн бага байна. Тиймээс цаашид утаатай тэмцэх ажлын бүх зардлыг нэг цонхны бодлогоор шийдэж, захиран зарцуулдаг болох нь зүйтэй байна гэж үзлээ. 3.Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар Тайлант хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараахь хэлэлцүүлгүүдийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан: 1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34, 35 дугаар байрын 96 өрхийн 500 гаруй оршин суугчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр газар дээр нь очиж оршин суугчидтай уулзав. Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцов. Тус байр нь 1961 онд ашиглалтад орсон бөгөөд 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалтад багтаж хот дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарсан ч дөрвөн жилийн хугацаанд гурван удаагийн тендер зарлахад нэг ч компани санал ирүүлээгүй байна. Газар дээр нь очиж танилцахад барилгын дээвэр цоорхой, халаалт муутай, шугам хоолой хагарсан, орц, хонгилын шат нь нурсан байдалтай байлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw