36 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай; - Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; - Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай; - Ерөнхийлөгчийн хоригийн тухай /Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд тавьсан/; - Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай; - Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай; - Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэн батлагдсан зарим хууль, тогтоолын талаар товч дурдвал: 1.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 20182019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаар: Төсвийн давсан орлогын тодорхой хэсгийг тухайн жилдээ өр барагдуулах, нэг удаагийн шинжтэй тулгамдсан арга хэмжээг санхүүжүүлэх, хууль тогтоомжийн болон нийгмийн хамгааллын бодлогод орсон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах зардлыг төсөвт тусган Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталсан. 2.Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдмэл байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулах, төлбөрийн тэнцлийг алдагдлыг багасгах, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг хуульчлан баталсан. Уг хуулийг дагалдан 15 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. 3.Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар: “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ний алдагдлыг бууруулах зорилгоор 2021 он хүртэл Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг; гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл импортоор авах малын тэжээл, өвс, хүнсний болон үрийн улаанбуудайг; агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг тус тус албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан. 4.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw