Чуулганы танилцуулга

140 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн зорилт нь мал болон ашиг шимийг ашигладаг тэжээвэр амьтан, түүний генийн сан, үржүүлгийн бүтээгдэхүүн, эдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийг нэгтгэн “малын генетик нөөц” гэж томьёолон, энэхүү нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, бүртгэх, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан “малын удмын санг хамгаалах”-тай холбогдсон харилцааны хамрах хүрээг Олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүрэг, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлттэй уялдуулан генийн сангаас гадна мал болон мал аж ахуйтай холбоотой уламжлалт мэдлэгийг “малын генетик нөөц” гэж өргөтгөж өгсөн нь өмнөх хуулиас онцлог юм. Малын генетик нөөцийн тухай хуульд дараахь зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Үүнд: • Малын генетик нөөцийн нэгдсэн бүртгэл нь малын бүртгэл, малын үржүүлгийн бүтээгдхүүний бүртгэл, малын удам зүйн үнэлгээний бүртгэл, уламжлалт мэдлэгийн бүртгэл гэсэн төрөлтэй байх бөгөөд бүртгэлийн төрөл тус бүрт хамаарах үзүүлэлт, хариуцах эзнийг тодорхойлсон; • Малыг үнэлэх, даатгалд хамруулах, худалдах болон малчид дэмжлэг урамшуулалд хамрагдах, зээл авахад малын бүртгэлийг үндэслэхээр; • Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг, малчинд үнэмлэх олгохоор; • Малчин өрх мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахдаа энэ хуульд заасан журмын дагуу баталгааны тэмдэг хэрэглэхээр; • Малын удам зүйн үнэлгээ болон үржил селекцийн ажлын хянан магадлагаанд үндэслэн үржлийн малыг үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омогоор баталгаажуулахаар; • Удам зүйн үнэлгээг малын үндэсний генийн санг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага хийхээр, үржлийн малд хянан магадлагаа хийх болон баталгаажуулах ажлыг төрийн захиргааны төв байгууллагаас томилсон ажлын хэсэг хийж гүйцэтгэхээр; • Малын генетик нөөцийн төлөв байдлыг 3 жил тутам мэргэшсэн шинжээчийн баг тодорхойлж тайлангаа Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцүүлэн гарсан дүгнэлтийг Засгийн газарт, Засгийн газар Олон улсын байгууллагад хүргүүлж байхаар; • Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, ашиглах, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлахаар; • Бүс нутгийн болон олон улсын түвшинд малын генетик нөөцийн асуудлыг хариуцах орон тооны үндэсний зохицуулагч нь Ерөнхий мал зүйч байхаар; • Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааг тодорхойлж, энэ үйл ажиллагааг мэргэжлийн итгэмжлэлтэй мал зүйч бүхий

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw