129 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга тодорхой салбарт зориулсан тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа хэлцэл, гүйлгээ хийх”-ийг Монголбанкинд хориглосон байдлаар өөрчлөн найруулав. Хуулийн өөрчлөлтөөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ордог байсныг өргөтгөж, Хадгаламжийн даатгалын Корпорацийн гүйцэтгэх захирлыг нэмж оруулав. Уг зөвлөл хууль тогтоомжийн хүрээнд харилцан солилцох мэдээ, мэдээлэл, санхүүгийн тогтолцооны тогтвортой, тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд хамтарсан дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хямралаас сэргийлэх, хямралыг даван туулах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, зохион байгуулалт, банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудал, түүний нөхцлийн талаар хэлэлцдэг чиг үүрэгтэй байхаар тусгалаа. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч нарын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал баталж байх зохицуулалтыг оруулав. Уг хууль батлагдсанаар Монголбанкны бие даасан, хараат бус байдал, сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж үзэж байгаа болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг Утас: 261541, 88100371 БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн санаачилж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хууль санаачлагч 2010 онд батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж банк санхүүгийн системд үүсээд байгаа тулгамдсан зарим асуудлыг зохицуулах, Улсын Их Хурлын 2016 оны 68, 71, 2017 оны 11 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол Улсаас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарын хууль, эрх зүйн орчинг сайжруулах, Монголбанкнаас банкинд тавих хяналт шалгалтын тогтолцоог олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцүүлж эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор хуулийн төслийг боловсруулсан байна. Тус хуулиар Монголбанк нь банкинд активын чанарын үнэлгээ болон эрсдэлийн сорил хийх эрхтэй байхаар, уг сорил хийх арга хэмжээний дүнд тухайн банкинд эрсдэл үүссэн нь тогтоогдсон, мөн Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан банкинд сануулах, хугацаатай үүрэг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw