Чуулганы танилцуулга

144 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга бөгөөд зээлийн хүү нь жилийн 0,8 хувь, урьдчилгаа шимтгэл нь 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 6 жил юм. Энэхүү бодлогын зээлийг макро эдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд авч байгаа бөгөөд Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ДЭЛХИЙН БАНКНЫ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ХООРОНД БАЙГУУЛСАН “ЭДИЙН ЗАСГИЙН УДИРДЛАГЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР: НЭГДҮГЭЭР ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН САНХҮҮЖИЛТ”-ИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 07ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталлаа. Уг хуулийн зорилго нь Монгол Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Дэлхийн банкнаас авах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байна. Монгол Улсын эдийн засгийн хүндрэл, өрийн хуримтлал, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулахад шаардлагатай бодлогын арга хэмжээ, стратеги боловсруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциацитай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”- ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авах ба энэхүү зээл нь 30

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw