Чуулганы танилцуулга

13 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Захиргаа, санхүү үйлчилгээний чиглэлээр намрын ээлжит чуулганы хугацаанд Тамгын газрын болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, академик мэдлэг эзэмшүүлэх зэрэг чиглэлээр 11 төрлийн сэдэвт сургалтыг зохион байгуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч чадавхжуулах зорилгоор Авлигатай тэмцэх газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын зээлийн сантай хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Нийтийн албан тушаалтны ХАСУМ, ХАСХОМийн зөрчил, анхаарах асуудал”, “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 111, 2017 оны 176 дугаар тогтоолын хэрэгжилт” зэрэг сэдвийн хүрээнд ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж, тэдний үйл ажиллагаа, менежментийн ур чадварыг дээшлүүлэв. Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагаа, чуулганы бэлтгэл ажлыг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцлийг сайжруулах, тэдний орон нутагт ажиллах нөхцлийг бүрдүүлэх, мэдээлэл сурталчилгааны зардлын үр ашгийг боловсронгуй болгох, ажиллагсдын цалин хөлс, гишүүдийн гадаад, дотоод томилолт, зочин төлөөлөгч, унаа, холбооны зардал, Улсын Их Хурлын гишүүдийн техник хэрэгслийг шинэчлэх, өрөөний засвар үйлчилгээ үзүүлэх, бусад шаардлагатай техник хэрэгсэл, эд хогшлыг зохих журмын дагуу худалдан авахтай холбогдсон арга хэмжээг шуурхай санхүүжүүлэн гүйцэтгэлийг хангаж ажилласан. Улсын Их Хуралд 2616, Тамгын газарт 1279 албан бичиг ирснийг хүлээн авч, бүртгэн холбогдох албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлэлтийг хангуулан ажилласан. Улсын Их Хурлаас явуулсан 5347, Тамгын газраас явуулсан 748 албан бичгийг албажуулан холбогдох байгуулага, албан тушаалтанд илгээсэн ба Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай холбоотой 55956 баримт бичгийг дотоод шуудангаар хүргүүлсэн байна. Улсын Их Хурлын 2017 оны хавар, намрын чуулганы хэлэлцэх асуудлаар тогтмол хэвлэлийн болон ном товхимлын ном зүйн лавлагааг нийт 4 (ном товхимлын лавлагаа-1, тогтмол хэвлэлийн лавлагаа-3) удаа, Монгол Улсын Үндсэн хуультай холбоотой асуудлаар 2015 оноос хойших тогтмол хэвлэлийн материалуудаар ном зүйн лавлагааг тус тус боловсруулж, Улсын Их Хурлын гишүүдийн групп (iPad), дотоод сүлжээнд байршуулан сурталчилсан. 2017 оны 09, 10 дугаар сард Үндсэн хуулийн санал асуулгыг нэгтгэх ажлыг Номын санд зохион байгуулж, санал асуулгыг системд оруулав. Үндсэн хуультай холбоотой ном товхимлуудыг уншлагын танхимд байршуулж сэдэвчилсэн үзэсгэлэн гарган сурталчилсан. Тайлангийн хугацаанд 2818 хадгаламжийн нэгжээр Улсын Их Хурлын архивыг баяжуулсан ба Улсын Их Хурлын гишүүн, намын бүлэг, Тамгын газрын ажилтнуудын ажлын хэрэгцээ болон байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу 10664 хуудас лавлагаа, хуулбар олгож, 132 хүнд архивын эх баримтаар үйлчиллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын архивын үйлчилгээг шуурхай болгох зорилгоор “Төрийн архивын тоо бүртгэлмэдээллийн AMS” программыг нэвтрүүлж эхлээд байна. Иргэдийг хүлээн авах байраар үйлчлүүлсэн нийт 376 иргэнтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг хүлээн авав. Тухайлбал, Улсын Их Хурлын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдсон болон нийтэд тулгарч буй асуудлын талаар 19 хүн саналаа илэрхийлж, 357 хүний тавьсан хувийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw