Чуулганы танилцуулга

72 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоох үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдэд бодитой, шуурхай, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорьж дараахь ажлыг хийж хэрэгжүүллээ. 1.Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороод, Тамгын газраас зохион байгуулсан хэвлэлийн хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх нийт 384 текст мэдээ бэлтгэн 857 гэрэл зургийн хамт parliament.mn цахим хуудаст байршуулж, иргэдэд шуурхай түгээв. Түүнчлэн энэ хугацаанд Улсын Их Хурлын даргын айлчлал болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх 12 мэдээ, мэдээллийг англи хэл рүү хөрвүүлж, 18 фото нийтлэл бэлтгэж олон нийтэд хүргэлээ. Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын долоо хоног тутмын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “УИХ-Энэ долоо хоногт” нэвтрүүлгийн 16 дугаар, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаарх Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг олон нийтэд хүргэх “УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн 4 дугаар, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онолпрактикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал”, “Төрийн мэдээлэл-1000” нэвтрүүлгүүдийг бэлтгэн хамтран ажилладаг найман телевизээр хуваарийн дагуу нэвтрүүлэхийн зэрэгцээ youtube.com, facebook.com цахим хуудаст байршуулсан. Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд МҮОНТ-ийн “Шинэ үндсэн хууль-Монголын парламентын хөгжил төлөвшил” хэлэлцүүлэг (50 минут), “Ийгл ньюс” телевизийн “Бүрэн зураглал-Үндсэн хуулийн өдөр” нэвтрүүлэг (68 минут), “МН-25 суваг” телевизийн “Үндсэн хууль-26 жил” (40 минут) нэвтрүүлгийг бэлтгэхэд хамтран ажиллав. Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хурлын дарга болон гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 136 дүрст мэдээ бэлтгэж parliament.mn цахим хуудаст байршуулахын зэрэгцээ twitter.com, facebook.com сүлжээгээр олон нийтэд түгээв. 2.Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг, уулзалт, семинар, хэвлэлийн хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг тухай бүрт нь зохион байгуулж ажиллав. Үүнд, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын удирдлагын зүгээс хийсэн 21 хэвлэлийн хурлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийг хүргэж, олон нийтэд түгээх ажлыг гүйцэтгэв. 3.“Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ” хэмээн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10-т заасан тул ээлжит чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 18 дугаарыг бэлтгэн гаргаж захиалагч, уншигчдад хүргүүллээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw