Чуулганы танилцуулга

44 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга б/ Агаарын бохирдлыг бууруулахад зориулж бүтээсэн дэвшилтэт техник технологийг үр дүнтэй ашиглах, цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинд амьдрахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт, сурталчилгаа, шинэ саналд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулах; в/ Монгол Улсад агаарын бохирдлыг бууруулахад улсын болон нийслэлийн төсөв, Олон Улсын хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд зориулагдсан төсвийн зарцуулалт, хэрэгжүүлсэн ажлын жагсаалтыг гаргаж Өргөдлийн байнгын хороонд ирүүлэх; г/ Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн, үр дүнгээ өгөөгүй ажлуудыг салбар бүрээр тооцон гаргаж, хариуцсан байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох, төсвийн мөнгийг буцаан төлүүлэх ажлыг зохион байгуулах; д/ Төвлөрлийг сааруулах, дагуул хот бий болгох, нүүлгэн шилжүүлэлт, иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, олон жилийн насжилттай утаа үйлдвэрлэж байгаа автомашины асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газраас хийж, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг эргэн харж эрчимжүүлэх, шинэчлэх зэрэг болно. 2.Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсож, хэлэлцэв. Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ашигт малтмал, уул уурхайн ашиглалт болон хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын эвдрэл үүсч, нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас тоос шороо босч, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, ундны усны хомсдол үүсч, Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа талаар дурдсан өргөдөл олноор ирж, хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хүсэлтүүдийг гаргасан тухай Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав. Хуралдаанд 21 аймгийн удирдлагуудыг цахимаар хамруулж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо. Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь байгаль орчны нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх ёстой талаар байр сууриа илэрхийлсэн. Гишүүдээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтлоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw