Чуулганы танилцуулга

21 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга чөлөөлөх тухай хуулиудын төслийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. 2.Хяналт, шалгалтын ажлын талаар Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар захирамжаар Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажилтай тодорхой удирдамжийн хүрээнд танилцаж ажиллав. Үүнд: Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гурван хэсэгт хуваагдан Нийслэлийн 6 дүүрэгт ажилласан. Ажлын хэсгийн нэгдүгээр хэсэг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилласан. Ажлын хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Л.Болд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад холбогдох байгууллагын албан хаагчид Баянзүрх, ХанУул дүүргийн холбогдох байгууллага, иргэдтэй уулзаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажилтай газар дээр нь очиж танилцсан. Ажлын хэсгийн хоёрдугаар хэсэг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулан 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилласан. Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон бусад холбогдох байгууллагын албан хаагчид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн холбогдох байгууллага, иргэдтэй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажилтай газар дээр нь очиж танилцсан. Ажлын хэсгийн гурав дахь хэсэг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажилласан. Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, дэд сайд Ц.Батбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад холбогдох байгууллагын албан хаагчид Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн холбогдох байгууллага, иргэдийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Тайлангийн хугацаанд ажлын хэсэг 3 удаа хуралдаж, Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээлэл, өнөөгийн явц, хууль, эрх зүйн орчны байдал, цаашид авч хэрэгжүүлэх, шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг сонсож, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлууллаа. “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw