Чуулганы танилцуулга

41 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай хуулиудын хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 11 уулзалт, ярилцлагыг зохион байгуулав. Байнгын хороо 1 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолын хувийн хэргийг Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгсөн. Долоо.ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 22 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус тус хуралдаж Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн батлах, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, Үндэсний статитсикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, Монгол Улсын эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийг батлах, Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох, Тооллогын Улсын комисс байгуулах асуудлуудаар холбогдох шийдвэрүүдийг гаргах, 2018 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэв. 1.Хууль тогтоох үйл ажиллагааны талаар 2017 оны намрын чуулганы хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 40 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 29 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 7 ажлын хэсэг, Улсын Их Хурлын даргын захирамжаар 1 ажлын хэсэг байгуулан ажиллууллаа. Ээлжит чуулганы хугацаанд нийт 39 хууль, 9 тогтоолыг эцэслэн баталж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Батлагдсан нийт хуулийн 3 нь шинээр болон шинэчлэн баталсан, 6 нь нэмэлт, өөрчлөлт орсон, 5 нь нэмэлт орсон, 24 нь өөрчлөлт орсон хуулиуд байна. 2.Хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг яам, газруудаас гарган ирүүлдэг тайлан, мэдээ, мэдээллийг нэгдсэн хуваарийн дагуу авч, гишүүдийг мэдээллээр ханган ажиллаж байна. Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Барилга, хот байгуулалтын, Эрчим хүчний, Зам, тээврийн хөгжлийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар болон холбогдох бусад агентлаг, газруудын дарга, удирдах албан тушаалтнуудтай цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар санал солилцох уулзалт-ярилцлага зохион байгуулж, үүрэг чиглэл өглөө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw