47 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.Хяналт шалгалтын ажлын талаар 1.Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол болон Байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж “Харгиа” цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрийн бүс, арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос шилжүүлэн суурьшуулах, шинэ цэвэрлэх байгууламж баригдах Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутгийн заагт байрлах “Эмээлтийн шар хоолой” дахь 50 га талбайтай үйлдвэрийн шинэ бүсийн талбайд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, А.Сүхбат, Д.Мурат, Б.Энх-Амгалан нар болон холбогдох албан тушаалтнууд ажиллав. Мөн Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, тус Байнгын хорооны 2017 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцсэн болно. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үе шаттайгаар зохион байгуулах тухай Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолоор өгсөн үүргийг Засгийн газар хангалттай биелүүлээгүй, “Эмээлтийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтэц /цэвэрлэх байгууламж, дулааны станц, цахилгаан, шугам сүлжээ, үерийн байгууламж/, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй, Улаанбаатар хотын “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүй, Туул голын ус бохирдож байгаа талаар 5846 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу ус бохирдуулсны төлбөрийн эрх зүйн орчин сул, зарим ажлын хариуцах эзэн, хариуцлага тооцох албан тушаалтан тодорхойгүй, Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор өгсөн үүргийн биелэлт хангалтгүй хэрэгжсэн нь хуралдаанд оролцсон холбогдох байгууллагын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүдийн тайлбараас харагдаж байна гэж дүгнэв. Иймд Монгол Улсын Засгийн газарт дөрвөн заалт бүхий Байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, мэдээлэл сонсох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: а/ Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолын 2.5-д “арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах” гэсэн заалтын хэрэгжих хугацааг сунгах, өөрчлөх тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх; б/ Нийслэлийн Засаг даргын 2015 оны 139 дүгээр захирамжаар “Эмээлтийн үйлдвэрлэл технологийн парк”-ийг байгуулахад олгосон 160 га газартай давхцал үүсгэн нийслэлийн Засаг даргын 2016 оны А/256 дугаар захирамжаар цахим хэлбэрээр 513 иргэнд олгосон 26.65 га газрыг чөлөөлөх, шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, “Эмээлтийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 2018 оны I улиралд багтаан нийслэлийн Засаг даргын зөвлөлд оруулан шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw