116 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга - аймаг тус бүрт хуваарилсан хөрөнгийн суурь зардлын 30-аас доошгүй хувийг сумын төсөвт тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах; - хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой орон нутагт үүссэн тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах. Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан. Үүнд: - Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тухайн жилийн төсвийн төсөл, түүний тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл болон бусад хууль тогтоомжийн төслийн төсөвт нөлөөлөх байдалд хараат бус, бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлага, томилох журмыг батлах зэрэг асуудлыг уг тогтоолд тусгаж баталсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас: 262946, 99059184 МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2018-2019 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 20182019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хуулийн хэлэлцүүлгийн явцад өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан нэгдсэн төсвийн орлогын хэмжээ 2018 онд тодорхой хувиар өсөх, төсвийн зарлагын хэмжээ 2017, 2018 онд буурах, төсвийн тэнцэл 2017, 2018 онд сайжрах, хөрөнгийн зардлын хэмжээ 2017, 2018 онд буурах, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2018, 2019 онд өөрчлөгдөх төсөөлөлтэй байсан тул эдгээр үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлтийг хийж баталлаа. Эдгээр өөрчлөлтүүдийг тусган Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг доор дурдсанаар батлав. Үүнд: Эдийн засгийн үндсэн үзүүлэлт Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл 2017 он 2018 он 2019 он 1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 3.3 4.2 6.0 2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 7.7 8.6 8.0
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw