90 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүд гадаад улсад зохион байгуулагдсан айлчлал, олон улсын хурал, семинар, танилцах аялалд давхардсан тоогоор нийт 63 удаа оролцов. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 68 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас гадаад орны парламентын дарга нарт 8 илгээлт, захидал, 1 урилга, Улсын Их Хурлын гишүүдээс гадаад улсын парламентын гишүүдэд 3 захидал, 4 урилга тус тус хүргүүлэв. Улсын Их Хурлын даргын 2017 оны шинэ жилийн 170 мэндчилгээ, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ жилийн 70 мэндчилгээ тус тус бэлтгэн холбогдох хүмүүст хүргүүлэх ажлыг зохион байгуулав. Тайлангийн хугацаанд Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын захирамжаар Улсын Их Хуралд Монгол-Киргиз, Монгол-Малайз, МонголМексикийн парламентын бүлэг шинээр байгуулагдав. Улсын Их Хурлын Тамгын газраас давхардсан тоогоор нийт 16 ажилтныг Улсын Их Хурал болон дотоод, гадаадын олон улсын байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, сургалт, семинарт оролцуулж, туршлага судлах, танилцах аялалд хамруулав. Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганы үеэр хэрэгжүүлсэн гадаад, дотоод айлчлал, арга хэмжээнүүд нь Улсын Их Хурал бусад улс орны хууль тогтоох байгууллагуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд ахиулан хөгжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг хадгалах, итгэлцлийг бэхжүүлэх, парламентын Байнгын хороод, хоёр талын парламентын бүлэг, Тамгын газрууд хоорондоо мэдээлэл, туршлага харилцан солилцох, гадны орны хууль тогтоомжууд болон хууль тогтоох чиглэлээр туршлага судалж нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд үр дүнгээ өгсний хамт Монгол Улс гадны улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэв. Олон улс, бүс нутгийн байгууллагын ассамблей, чуулган, хурал, семинарт Улсын Их Хурлын удирдлага, гишүүд оролцсон нь холбогдох асуудлаарх манай улсын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг бусад улс орнуудад сурталчлан таниулахаас гадна бүс нутаг болон дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлаарх өөрийн байр суурийг илэрхийлэх, улмаар Монгол Улс бүс нутгийн болон олон улсын хэмжээнд байр сууриа бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болов. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw