145 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 0.75 хувийг нэмсэнтэй тэнцүү байна. Энэхүү хөтөлбөр нь 3 үе шаттайгаар 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийт 29 бодлогын арга хэмжээнээс эхний жилд 9 бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд эхний шатны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн дуусаж байна. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын төсвийн тогтвортой байдал сайжрах, алдагдал буурах, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийг тогтворжуулах зорилт бүхий өрийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн халамжийг сайжруулах, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогын арга хэмжээнүүдийг дэмжих эрх зүйн болон санхүүгийн үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 266343, 95952520 ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН БАНК ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН БАНКНЫ ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2014 ОНЫ ПРОТОКОЛЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкыг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1963 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан бөгөөд манай улс тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн “Хэлэлцээр батлах тухай” 1963 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 223 дугаар зарлигаар баталсан байна. Уг хэлэлцээр болон банкны дүрэмд 1970 оны 12 дугаар сарын 18, 1977 оны 11 дүгээр сарын 23, 1990 оны 12 дугаар сарын 18, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны гишүүн улсын хувьд уг протоколыг батлах нь зүйтэй гэж үзэж хуулийг баталсан. Дээрх протоколоор дараахь өөрчлөлтүүд орж байна: • Бүгд Найрамдах Унгар Улс болон Бүгд Найрамдах Куба Улс Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээрт оролцохоос татгалзаж, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны гишүүнчлэлээс гарсан;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw