31 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Шүүхийн шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай. Тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараахь Улсын Их Хурлын тогтоолуудыг хэлэлцүүлэн батлуулав. Үүнд: - Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай; - Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай; - Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай; - Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай; - Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай; - Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай; - Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай; - Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийн тухай; - Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай; - Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай; - Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай; - Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай; - Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай. Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйлтэй, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, хууль зөрчсөн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчлэн найруулсан. Төрийн албаны тухай хууль нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. Төрийн албаны тухай хууль батлагдсанаар улс төрөөс хараат бус, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаах шалгуур зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгаажих, мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломжтой болсны зэрэгцээ шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах ач холбогдолтой болсон.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw