Чуулганы танилцуулга

188 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хянагдаж засагдсаар бараг цоо шинэ төсөл болж хувирах, баталсан хуулийг хэрэгжүүлж эхэлмэгц өө сэв нь илрэх, зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр унах тохиолдол байсаар байна. Цэцээс 2008-2012 онд 27 дүгнэлт ирүүлсний 14 нь, 2012-2016 онд 40 дүгнэлтийн 26 нь, 2016-2018 онд 13 дүгнэлтийн 7 нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн байна. Өмнөхтэй харьцуулахад бидний бүрэн эрхийн хугацааных харьцангуй цөөн тоотой байгаа ч үе үеийн парламентын үндсэн ажлын чанарт тавьсан нэг ёсны үнэлгээ гэдгийг анзаарах учиртай. Эрхэм гишүүд ээ, Завсарлагааны хугацаанд иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомж, бодлогыг тайлбарлан таниулах, хэлэлцэхээр төлөвлөж байгаа асуудлын талаар санаа бодлыг нь сонсох нь та бидний хийх ёстой үүрэгт ажил юм. Төр, засаг тогтвортой, зөв тууштай бодлоготой байх ёстой. Ийм байхын үндэс нь иргэдээ сонсдог, санал бодлыг нь шийдвэртээ тусгадаг, шийдвэр хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа олон нийтэд зөв, бодитой хүргэдэг байхаас ихээхэн шалтгаална. Улсын Их Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”- ийн дагуу улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд зайлшгүй шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барих талаар Засгийн газар чуулганы завсарлагааны хугацаанд тусгайлан анхаарах нь зүйтэй. Түүнчлэн эдийн засагт бий болсон нааштай өөрчлөлт, эерэг үр дүнг баталгаажуулах, иргэд, айл өрхийн амьжиргаанд бодит тусгал болохуйц ажил, арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэрэгтэй байгааг сануулъя. Улс орны хийгээд ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийд гэж ард түмэн та биднийг сонгосон. Тиймээс Улсын Их Хурлын ээлжит чуулган завсарлаж байгаа хэдий ч цаг үеийн шаардлага, тулгамдсан аливаа асуудлаар хэдийд ч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжтойг тэмдэглэе. Монгол Улсынхаа нийт иргэдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw