Чуулганы танилцуулга

127 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх бол Шадар сайдын дэргэд ажиллах Итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлэхээр хуульчиллаа. Стандарт, техникийн зохицуулалтын улсын хэмжээний мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх Мэдээлэл, лавлагааны төв нь агентлагийн бүтцэд ажиллах бөгөөд энэхүү санд стандартчиллын баримт бичиг, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний журам, гэрээ хэлэлцээр, бусад холбогдох техникийн баримт бичгийн албан ёсны эх, эсхүл хуулбар хувийг цахим болон цаасан хэлбэрээр хадгална. Хуульд стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг, Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, итгэмжлэлийн шинжээч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүргийг тусгайлан заасан. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу олгосон тохирлын үнэлгээний итгэмжлэл нь гэрчилгээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр байх тухай заалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон хууль батлагдсантай холбогдуулан үндэсний стандартын баримт бичгийн үзлэгийг зохион байгуулж, техникийн зохицуулалтын баримт бичгийг боловсруулж батлах, уг хуульд заасан дүрэм, журмыг 2018 оны III улиралд багтаан шинээр болон шинэчлэн батлах зэрэг зохицуулалт бүхий Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг хууль батлагдсанаар хэрэглэх стандартаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө сонгох боломж бий болсноор дэвшилтэт техник технологиор бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улс, бүс нутаг, гадаад орны стандартыг сонгон хэрэглэх эрх нээлттэй болж байна. Олон улсын болон гадаад орны дэвшилтэт стандартыг хэрэглэх эрх зүйн орчин бий болсноор үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах, шинэ технологи эзэмших өргөн боломж, нөхцөл бүрдэж, улмаар тэдгээрийн өрсөлдөх чадвар дээшилж, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Стандартыг сонгон хэрэглэх гэдэг нь стандартыг мөрдөхгүй байна гэсэн ойлголт огтхон ч биш, аль стандартыг хэрэглэхээ үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч өөрөө мэдэж шийдвэрлэх тухай асуудал бөгөөд гол нь Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүхэн үндэсний стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй байна. Бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор тохирлын үнэлгээнд зайлшгүй хамрагдах бүтээгдэхүүний жагсаалтыг Засгийн газар шинэчлэн баталснаар экспорт, импортын бүтээгдэхүүнийг хил, гаалиар нэвтрүүлэхэд хамрагдаж байсан барааны тоо хоёр дахин буурч, шаардлагагүй хяналт шалгалт, хүнд суртлын ажилбарууд ихээхэн багасах болно. Итгэмжлэлийн байгууллагын хараат бус байдлыг энэ хуулиар олгосноор итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэх бөгөөд одоогийн тогтолцооны гажиг засагдаж байгаа юм. Ингэснээр бараа, бүтээгдэхүүнд Монгол Улсад олгосон тохирлын гэрчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэх болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг Утас: 261541, 88100371

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw