37 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын 2018 оны эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулан Хувь хүний орлогын албан татварын хөдөлмөр эрхлэлтийн орлогод 1025 хувийн 4 шатлалтайгаар албан татвар ногдуулж байсныг өөрчилж 10 хувь буюу 1 шатлалтай байхаар хуульчилсан. 5.“Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын 2017 оны 63, 66, 73 дугаар тогтоолуудын талаар: Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай” Монгол Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолын 1 дэх заалтын 6 дахь дэд заалтад, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзээд Улсын Их Хурлын тогтоолуудыг баталсан. 6.“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын 83 дугаар тогтоолын талаар: Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэхэд дүгнэлт, зөвлөмж гаргах бие даасан, ил тод, хараат бус Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг Улсын Их Хурлын дэргэд байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Хоёр.Бусад ажлын талаар Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд Үндэсний аудитын газраас гүйцэтгэж байгаа аудитын чанарыг сайжруулах, тайлан, зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтийг хангуулах зорилгоор Үндэсний аудитын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Орхон аймагт ажиллаж, Монгол банк, Улаанбаатар төмөр зам ХНН, Эрдэнэт ХХК-иас хамтран зохион байгуулсан “Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганд оролцож, эдийн засгийн бодлогын сорилт, чиг хандлагын талаар байр сууриа илэрхийллээ. Мөн төсвийн орлого бүрдүүлэгч томоохон аж ахуйн нэгж болох Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага төлөвлөлтийн байдалтай танилцаж, төсвийн орлогыг бүрэн дайчлах талаар санал солилцлоо. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн чадавхийг сайжруулах” сургалтад Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцож Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон төв, орон нутгийн төсвийн харилцааны сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw