Чуулганы танилцуулга

128 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн санаачилж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төрийн мөнгөний бодлого, мөнгөний бодлогын хэрэгслийн хүүг тогтоох зэрэг нийтэд чиглэсэн бодлогын шийдвэр гаргадаг Мөнгөний бодлогын хорооны эрх зүйн байдлыг хуулиар тогтоолоо. Уг хороо нь хамтын зарчмаар шийдвэр гаргах 7 гишүүнтэй байх бөгөөд үүний 4 гишүүн нь хараат бус, хуульд заасан шалгуурыг хангасан этгээд байх юм. Мөн банкинд авах албадлагын арга хэмжээтэй холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал батлах, банкны хяналт шалгалтын тайланг хэлэлцэх зэрэг бүрэн эрх бүхий Банкны хяналт шалгалтын хорооны талаарх зохицуулалтыг хуульд тусгасан. Уг хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батлах юм. Түүнчлэн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зээл олгохтой холбоотой 201 дүгээр зүйлийг Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд шинээр нэмэв. Монголбанк төлбөр түргэн гүйцэтгэх чадварт нь түр хугацааны хүндрэл үүссэн, өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, зээлийг хугацаанд нь эргэн төлөх боломжтой, төлбөрийн чадвартай банкинд Монголбанкны хүлээн зөвшөөрөх актив хөрөнгийн барьцаатай зээл олгож болох, нэг банкинд олгох зээлийн хэмжээг тухайн банкны зээлжих чадварын хязгаарт багтаан Монголбанк тогтоохоор тусгалаа. Мөн Монголбанк бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тохиолдолд Банкны тухай хуульд заасны дагуу банкинд зээл олгож болох тухай зохицуулалтыг энэ зүйлд тусгасан. Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглосон. Түүнчлэн Монголбанк нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах, Засгийн газарт богино хугацаатай зээл олгох, Засгийн газрын богино хугацаатай үнэт цаасыг худалдаж авахаас бусад тохиолдолд Засгийн газарт шууд болон шууд бусаар зээл олгох, Засгийн газрын урт, богино хугацаат үнэт цаасыг анхдагч, эсхүл хоёрдогч захаас болон шууд худалдан авахыг хориглосон заалтыг хуульд нэмж тусгалаа. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд Монголбанк мөнгөний бодлогын хэрэгжилт болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг тодорхойлж үнэлэн түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор макро зохистой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх тухай зохицуулалт бүхий 221 дүгээр зүйлийг нэмсэн болно. Өмнөх жилүүдэд Монголбанкнаас төсвийн шинжтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, аж ахуйн нэгжүүдэд шууд зээл олгож байсан алдааг дахин давтахгүй байх үүднээс Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг “хуульд зааснаас бусад тохиолдолд хүн, хуулийн этгээд, тухайлсан банкинд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал бий болгосон, эдийн засгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw