147 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга дүрмээр Захирлуудын зөвлөл гэж байгаагүй бөгөөд Хувь нийлүүлэгчдийн зөвлөл нь Гүйцэтгэх хороотой шууд харьцаж банкны үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэж ирсэн байна. • Банкны шинэ дүрэм: Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх, үүргийг зааглан тогтоосон. Удирдах зөвлөл нь банкны хамтын удирдлагын дээд шатны байгууллага бөгөөд бүх орноос нэг захирагч байх бөгөөд жилд нэгээс доошгүй удаа хуралдаж, банкны цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох, жилийн тайлан тэнцэл, ашгийн хуваарилалтыг хэлэлцэн батлах, банкны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, банкны гүйцэтгэх захирал, бусад удирдлагыг томилох, тайлан тэнцэлд аудит хийх компанийг батлах зэрэг банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж байх эрхтэй байна. Банкны хамтын удирдлагын хоёр дахь шатлал болох Захирлуудын зөвлөлд гишүүн орон бүрээс нэг захирал 3 жилийн хугацаагаар томилогдох ба хугацааг нэг удаа сунгаж болохоор зохицуулалт оруулсан. Захирлуудын зөвлөлийн хурал нь улиралд нэгээс доошгүй удаа болж, банкны үйл ажиллагаанд мөрдөх заавар, журмыг хэлэлцэн батлах, шинэчлэх, банкны бүтцийг хянах, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх болон өөрийн эрх хэмжээний бусад асуудлаар шийдвэр гаргана. Банкны хамтын удирдлагын гурав дахь шат буюу гүйцэтгэх түвшинд Ерөнхий хороо байх бөгөөд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөлд шууд захирагдаж, ажлаа тайлагнах үүрэг бүхий гүйцэтгэх засаглалын ажлын алба байх юм. Банкны гүйцэтгэх захирлыг жилийн хугацаагаар томилох ба нэг удаа хугацааг нь сунгаж болохоор банкны дүрэмд заасан. • Санал хураах зарчим: “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзаж, Монгол Улсын элсэн орсон олон улсын хөгжлийн банкуудад мөрдөгдөж байгаа тогтолцоо, жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжүүлж байгаа юм. Уг хууль батлагдсанаар Монгол Улс Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүний эрхээ бүрэн хадгалж, гишүүн орнуудтай харилцан хамтран ажиллах, хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны зээлийн санхүүжилтийг авч, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, дэд бүтэц, хүн амын амьдрах нөхцлийг сайжруулах, нийгмийн тодорхой салбарын хөгжлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 266343, 95952520
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw