76 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Хуралдааны цахим системийн үйлчилгээ А.Программ хангамж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны цахим системийг ашиглан Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 39 удаагийн нийт 12344 минут буюу 205.7 цагийн нэгдсэн хуралдаанд 878 удаа санал хураалт явуулж, 517 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах боломжийг олгосон байна. Байнгын болон дэд хороодын 137 удаагийн нийт 8081 минут буюу 134.6 цагийн хуралдаанд 993 удаа санал хураалт явуулж, 624 удаа микрофон нээж ажиллуулсан байна. Б.Хуралдааны дүрсний систем Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 39 удаагийн нэгдсэн хуралдаан, 137 удаагийн байнгын болон дэд хороодын хуралдаан, 63 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Мөн хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ 2015-2017 оны хуралдааны дүрс бичлэг болох 598 ширхэг файлыг 204 ширхэг Bluray (BD) дискэнд бичин архивт шилжүүлсэн. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаануудыг МҮОНТ-ийн 2 дугаар суваг, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулсан. Мөн Байнгын хороодын хуралдааныг Скаймедиа IPTV-ийн дотоод сувгаар дамжуулан дотоод сүлжээний 130 орчим хэрэглэгчдэд шууд дамжуулсан. В.Хуралдааны дууны систем Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 39 удаагийн нэгдсэн хуралдаан, 137 удаагийн байнгын болон дэд хороодын хуралдаан, 177 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн байна. Мөн хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байрлуулан хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Нэгдсэн хуралдааны танхимын 3 хэлний, 50 хэрэглэгчийн орчуулгын системийг намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр ашиглаж, системийн хэвийн үйл ажиллагааг хангасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw