Чуулганы танилцуулга

57 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг буцаасан учраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас өргөн баригдсан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, санал дүгнэлт бэлтгэн товч танилцуулгыг Төсвийн байнгын хороо, Зарлагын хяналтын дэд хороо болон төсвийн ажлын хэсэгт хүргүүлж мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллав. Байнгын хороодын хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн зардлын тооцоололд дүн шинжилгээ хийж, товч танилцуулгыг бэлтгэн холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн. Төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид дүн шинжилгээ хийж, гарсан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороо болон ажлын хэсэгт хүргүүлсэн. Засгийн газраас өргөн барьсан 2018 оны нэгдсэн төсвийн төсөлд орлого, зарлагыг өмнөх онуудтай зэрэгцүүлэн судалж, Монгол Улсын эдийн засгийн байдал, ДНБ-ий өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний орлого төлөвлөлт, инфляц, гадаад худалдаа, мөнгөний бодлоготой уялдуулан дүн шинжилгээ хийж танилцуулга бэлтгэв. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн үр дүнгээр Эрүүл мэндийн даатгалын сан бие дааж ажиллаж эхэллээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжиж улсын төсвийн хөрөнгөөр шинээр 32 сургууль, 87 цэцэрлэгийн барилгын ажил, мөн 29 сургууль болон 15 цэцэрлэгийн барилгын өргөтгөл хийгдэж байна. 3.Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сард, мөн 10 дугаар сард өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд дүн шинжилгээ хийж, товч танилцуулга, дүгнэлт, зөвлөмжийг бэлтгэн Төсвийн байнгын хороо, төсвийн Зарлагын дэд хороо болон ажлын хэсэгт, мөн төсвийн ерөнхийлөн захирагчдын талаарх товч танилцуулгыг бүх Байнгын хороодод хүргүүлж, мэдээллээр хангаж ажиллаа. Төсвийн тодотголын төсөл нь төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн эсэх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага болон тэнцлийг батлагдсан төсөвтэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн талаар харьцуулсан шинжилгээ хийсэн. Төсвийн тодотголын төсөлд тусгагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг өмнө батлагдсан төсөвтэй харьцуулалт хийж, төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөгдсөн эсэх, шинээр нэмэгдсэн төсөл арга хэмжээ байгаа эсэх талаарх мэдээллүүдийг нэгтгэн гаргасан. Олон Улсын Валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд тодотгол хийсний дүнд нэгдсэн төсвийн орлого батлагдсан дүнгээс 500.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр хүлээгдэж байгаатай уялдуулан хүүхдийн мөнгийг хүртээмжтэй олгох, хүнс, тэжээлийн хөтөлбөрт хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өвөлжилт, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэлтийн санг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын үр дүнгийн урамшуулал олгох зэрэг зардлуудыг тодотгосон байна. 4.Төсвийн тухай хуулийн 8.10.4-д заасны дагуу Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэн батлах асуудлын хүрээнд Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгдсэн тайлан болон гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга, санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороо болон Зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлсэн. Мөн Монгол Улсын төсвийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw