122 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хууль батлагдсанаар уг татварыг ногдуулахад энгийн ойлгомжтой байдал бий болж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Улсын Их Хурал үзлээ. Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2018 оны улс, орон нутгийн төсвийн орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг батлагдсан хэмжээнээс нэмэгдүүлэх боломжит бүх арга хэмжээг авч, улс, орон нутгийн төсвийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт болон аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор үүрэг болголоо. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан нэг харилцаа нь иргэний хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох жилийн албан татварын хөнгөлөлт 2018 онд 120 000 төгрөг, 2019 онд 160 000 төгрөг, 2020 онд 200 000 төгрөг, 2021 оноос эхлэн 240 000 төгрөг байсныг дараахь хэмжээтэй болгож өөрчилөв. Үүнд: Д/д Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/ 2018 он 2019 он ба түүнээс хойш 1 0-6 000 000 хүртэл 160 000 240 000 2 6 000 000-12 000 000 хүртэл 140 000 220 000 3 12 000 000-18 000 000 хүртэл 120 000 200 000 4 18 000 000-24 000 000 хүртэл 100 000 180 000 5 24 000 000-30 000 000 хүртэл 80 000 160 000 6 30 000 000-36 000 000 хүртэл 60 000 140 000 7 36 000 000 ба түүнээс дээш - - Хөдөлмөр эрхлэлтийн орлого нь өндөр дүнтэй иргэдийн татварыг буцааж 10 хувь болгож бууруулсан тул уг орлогод үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг нь харин шатлалтайгаар тогтоох нь зүйтэй гэж Засгийн газраас шийдсэнийг Улсын Их Хурал дэмжиж баталсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 “ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw