86 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2017.11.25-12.04 Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн шугамаар Унгар Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдал, тогтолцоотой танилцах, туршлага судлах, судалгаа хийх зорилгоор тус улсуудад ажиллав. 2017.11.26-12.01 Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Солонгос Улсын Дангүг Их сургуульд илтгэл тавив. 2017.11.29-12.03 Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Оросын Холбооны Улсын Хабаровск мужид ажиллав. 2017.12.03-15 Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Их Британийн парламентын гишүүдтэй уулзалт хийхээр тус улсуудад ажиллав. 2017.12.06-09 Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын сайдтай ажлын уулзалт хийж, Монгол-Солонгосын Эдийн засгийн форум-зөвлөлдөх уулзалтад оролцов. 2017.12.09-10 Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Ж.Мөнхбат, Б.Саранчимэг нар Аргентин Улсын Буэнос-Айрес хотноо болсон Дэлхийн Худалдааны Байгууллагын сайд нарын бага хурлын үеэр Олон Улсын Парламентын Холбоо, Европын парламент, Аргентин Улсын Үндэсний Конгрессоос хамтран зохион байгуулсан Парламентын бага хуралд оролцов. 2017.12.10-16 Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот, Улаан хот, Улаанцав хотуудад тус тус ажиллав. 2017.12.10-18 Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Л.Энхболд нар Нидерландын Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан “Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал” төслийн сургалтад оролцов. 2017.12.14-18 Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Аялал жуучлалын олон улсын үзэсгэлэнд оролцов. 2017.12.18-22 Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Америкийн Нэгдсэн Улсын зарим их, дээд сургуулиудад лекц уншиж, хамтарсан судалгаа хийхээр тус улсад ажиллав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw