134 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, цусны аюулгүй байдал, амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, амьд донороо хамгаалах, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Донорын тухай хууль / Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулжээ. Донорын тухай хууль 6 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Хуулийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт болон хуульд хэрэглэсэн нэр томьёог тодорхойлж өглөө. Хуулийн 2 дугаар бүлэгт донорын үйл ажиллагааны удирдлага, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог тодорхойлж, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага болон Засаг даргын эрх, үүргийг зааж өгсөн болно. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулна. Энэ алба нь дээрх чиг үүргээс гадна эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, шилжүүлэн суулгах асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хууль зөрчсөн үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна. Хуулийн 3 дугаар бүлэгт донор, реципиент, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавигдах шаардлагыг тодорхойллоо. Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн гэнэтийн осол болон амь нас нь эрсэдсэн тохиолдолд эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картдаа тэмдэглүүлж болохоор хуульчиллаа. Хуулийн 4 дүгээр бүлэгт донороос цус, эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах тухай асуудлыг тодорхойлж өглөө. Энэ бүлэгт ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтэнийг экспортлож, импортлохыг хориглосон бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажсан эд, эрхтэнийг импортлож, цус, цусан бүтээгдэхүүнийг экспортлож, импортлож болох тухай хуульчиллаа. Хуулийн 5 дугаар бүлэгт цусны донорын эгнээг өргөжүүлэх тухай асуудлыг тусгасан болно. Цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор донорын хөдөлгөөнийг сурталчлах, элсүүлэх ажлыг Монголын улаан загалмайн нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw