32 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хууль батлагдсанаар нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарах ач холбогдолтой гэж үзсэн. Монгол Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Н.Энхболд нараас 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар хуульд заасан журмын дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, харин улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Мөн цагаатгуулах тухай гомдлыг хүлээн авах хугацаа болон нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хугацааг тус тус 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээн авч болох нөхцлийг бүрдүүлж, сунгахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт гарган холбогдох Байнгын хороодод хүргүүлэв. Мөн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлт гарган холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн. 2.Бусад ажлын талаар 1.“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй хамтран зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw