82 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ чиглэлээр хоёр улсын хууль тогтоох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолж, хил орчмын бүс нутаг, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хил, гааль, татвар, тээвэр зэрэг зарим салбарт тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүд гэх мэт асуудлуудыг хөндөж ярилцсан нь чухал ач холбогдолтой болов. Оросын Холбооны Улсын Монгол Улстай хийж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 70 хувь нь хил орчмын 60 гаруй муж, хотод хамаарч байгаа юм. 2017.11.04-10 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболдын урилгаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Парламент дахь Олон Улсын Парламентын Бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нартай албан уулзалтууд хийсний зэрэгцээ Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй бүлгийн гишүүд, Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай зоогийн үеэр уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх талаар байр сууриа харилцан илэрхийлэв. Энэхүү айлчлал нь манай улсын гуравдагч хөршийн бодлогыг нотлох, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэн, гишүүд болон бүлгийн харилцан айлчлалын давтамжийг хадгалахад тодорхой хувь нэмэр оруулав. 2018.01.17-19 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангийн урилгаар Оросын Холбооны Улсын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нартай албан уулзалтууд хийв. Уулзалтуудын үеэр талууд Монгол-Орос, Монгол-Буриадын улс төр, эдийн засаг, соёл урлагийн салбарт хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх, ялангуяа төмөр зам, авто зам, транзит тээвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хөгжлийг урагшлуулах чиглэлээр харилцан санал солилцов. Мөн төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МонголОросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй бүлгийн гишүүдтэй үдийн зоогийн үеэр уулзаж, Монгол-Оросын бизнес чуулга уулзалт болон “Бизнесийн үйл ажиллагаа эрхлэлт, хөрөнгө оруулалтад Буриадын төр, засгаас үзүүлэх дэмжлэгийн хэм хэмжээ, бизнесийн аюулгүй байдлын баталгаа” сэдэвт семинарт тус тус оролцов. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовт олгосон “Алтан гадас” одонг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw