113 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИУДТАЙ ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хамт 15 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоолыг баталсан. Эдгээр хууль, тогтоолд дараахь асуудлуудыг тусгаж шийдвэрлэсэн. Үүнд: 1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар: Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн эцсийн эзэмшигч, тэдгээрийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэлийн байгууллага бүртгэх, мэдээллийн бааз үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан. Хуулийн этгээд нь хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ бусдад борлуулах замаар өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших, ашиглах эрхээ шууд бусаар шилжүүлдэг байсан. Энэхүү эрхийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх зорилгоор хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах эрх бүхий эцсийн эзэмшигч этгээдийг бүртгэхээр хуульчилсан. 2.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар: Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн эцсийн эзэмшигч, тэдгээрийн шилжилт хөдөлгөөнийг татварын байгууллагад бүртгэх, мэдээллийн бааз үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан. Мөн хуулийн этгээдийн бусдад шилжүүлж буй эрхийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, татвар ногдуулах зорилгоор хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах эрх бүхий этгээдийн бүртгэлийг хийж, татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалахаар шийдвэрлэсэн. 3.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн мэдээллийг бүртгэх зохицуулалт шинээр бий болсонтой холбоотойгоор одоо татварын албанд бүртгэлтэй дээрх төрлийн хуулийн этгээдүүд холбогдох эцсийн эзэмшигчийн мэдээллийг 2018 оны 06 дугаар сарын 01ний өдрийн дотор харьяа татварын албанд нөхөн бүртгэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан. 4.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар: Татвар ногдох бааз суурийг өргөтгөн, бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулсны орлогод татвар ногдуулдаггүй байсныг өөрчилж, татвар ногдох хувь хэмжээг 10 хувиар тогтоон, харин гэр бүлийн гишүүд хоорондын газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэлтийг татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw