Чуулганы танилцуулга

43 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу цахим хуудас, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Байнгын хорооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон дараахь цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд сурталчилж байна. - urgudul.parliament.mn, - www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo, - www.twitter.com/Urgudul1 1.Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Өргөдлийн байнгын хороо нийт 7 удаа хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2 тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 3 удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг, чиглэл өгч, иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд: 1.Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дугаартай тогтоолын хэрэгжилтийг сонсож, хэлэлцэв. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцов. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад зориулж Улсын болон Нийслэлийн төсөв, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка, Мянганы сорилын сан зэрэг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив, тусламжаар бий болсон хөрөнгийг үр дүнтэй зарцуулаагүй, 2012 оноос хойш “Цэвэр агаар сан”-гийн төсвөөр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал, Нийслэлийн нийтийн тээврийн автобусны дизелийн хийн түлшний хосолмол хэрэглээнд шилжүүлэх тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах төсөл, автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утааны тортогжилтын хэмжээг бууруулах төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төсөл, нүүрсний хийгээр халаалтын зуухыг хангаж, агаарын бохирдлыг бууруулах төслийн ажлууд үр дүнгээ өгөөгүй, дагуул хот, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах, төвлөрлийг сааруулах, нүүлгэн шилжүүлэлтийн талаар дорвитой ажил хийгдээгүй, агаар цэвэршүүлэгч, шүүлтүүртэй болон шүүлтүүргүй амны хаалт худалдан авч иргэддээ тараах нь агаарын бохирдолттой тэмцэх гол арга зам мөн эсэхэд өгч байгаа тайлбар, иргэдэд бодит мэдлэг олгох сургалт, сурталчилгаа хангалтгүй байна гэж дүгнээд Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх 5 заалт бүхий үүрэг, даалгаврыг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Монгол Улсын Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: а/ 2025 он хүртэл үргэлжлэх “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн дагуу төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулах, “Цэвэр агаар сан”-г дахин байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийг нэг урсгалтайгаар тус сангаар дамжуулан хэрэгжүүлж, хяналт тавих, хариуцлага тооцох эрх зүйн орчинг бий болгох;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw