104 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг 2021 оноос эхлэн тус тус 6 жилийн хугацаагаар томилохоор өөрчлөлт орсон. Төрийн албаны тухай хууль батлагдсанаар улс төрөөс хараат бус, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаах шалгуур зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгаажих, мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломжийн зэрэгцээ шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах ач холбогдолтой болсон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Э.Баярмаа Утас: 260280, 98113371 МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болохоор заасан. Энэхүү хуулийн хамт Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохыг хориглосон нь төрийн захиргааны албан тушаал эрхлэх аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хамаарахгүй байхаар заасан. Хууль батлагдсанаар нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарах ач холбогдолтой гэж үзсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Э.Баярмаа Утас: 260280, 98113371
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw