20 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулиудын төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хийж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. 4.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн баталуулсан. Дээрхи хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол гарсан. 5.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Дээрх хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. 6.Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хийж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. 7.Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарсан хуралдаанаараа хэлэлцэн, санал, дүгнэлтээ тогтоолын төслийн хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. 8.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртөгийн албан татвараас
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw