105 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Н.Энхболд нараас 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар хуульд заасан журмын дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, харин улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Мөн цагаатгуулах тухай гомдлыг хүлээн авах хугацаа болон нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хугацааг тус тус 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээн авч болох нөхцлийг бүрдүүлж, сунгахаар шийдвэрлэсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199 “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ 55 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 361.1 дэх хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналыг Хууль зүйн байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Улсын Их Хурлын 2012 оны 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Улсын Их Хурлын тогтоол 2 заалттай. Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw