33 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга дарга М.Энхболд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүд, шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, уг төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн талаар Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийсэн бол үргэлжлүүлэн таван багц асуудлуудын хүрээнд эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 2.“Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд, Засгийн газрын эрх бүхий албан тушаалтанууд, Үндэсний статистикийн хорооны удирдлагууд, Төв аймаг, Налайх дүүргийн удирдлагууд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал төвийн захирал Жеймс Фишкин нар оролцов. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж 2017 оны 04 дүгээр сард зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулга болон Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайн ашиглалтын асуудлыг хэрхэн зохицуулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн тухай мэдээлэл өгөв. Хэлэлцүүлэгт АНУын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал төвийн захирал Жеймс Фишкин, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх Л.Өлзийсайхан, ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Ш.Ариунболд нар илтгэл тавьж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад тулгарсан хүндрэл бэрхшээл, ололт амжилт, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. 3.“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Бага Хурлын гишүүд, 1992-1996 оны болон одоо ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, зөвлөхүүд оролцов. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээж, Улсын Бага Хурлын дарга асан, Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Ардын Их Хурлын дарга асан, Монгол Улсын Их Хурлын дэд дарга асан Ж.Гомбожав, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нар илтгэл хэлэлцүүлэв. 4.Байнгын хорооноос хууль сурталчлах ажлын хүрээнд Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөл болон Төв аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд тус тус танилцуулж ажиллалаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw