121 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА /БНХАУ, ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүч/ Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурал хэлэлцээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан бөгөөд энэ хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжиж, энэ хугацаанд 8.6 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлсөн байна. Баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ тогтмол өсч, тус компани алдагдалтай ажиллаж байгаа тул татварын чөлөөлөлтийн хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01ний өдрийг хүртэл сунгахаар боллоо. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас: 262946, 88110979 ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН “ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тохиролцсоны үндсэн дээр Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14ний өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулдаг байхаар тогтоож баталсан билээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж, нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой, өндөр байх хандлагатай байгаа зэрэг нь манай улсын эдийн засаг, төсөвт эерэг нөлөө үзүүлэхээр байгаа юм. Иймээс цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж 4 шатлалтай тогтоосон татварын хувь хэмжээг буцааж 1 шатлалтай байхаар буюу хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн орлогод жигд 10 хувийн татвар авахаар хувь хэмжээг тогтоож Улсын Их Хурлаас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw