Чуулганы танилцуулга

30 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгүүд байгуулж хуулийн төслүүдийг боловсруулах ажил хийгдэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий 3 ажлын хэсэг ажилласан бөгөөд тайлант хугацаанд 12 удаа хуралдсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгээс төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлсэн дүнгийн тайлан, эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагуудаас ирүүлсэн саналуудад дүн шинжилгээ хийж, хэлэлцүүлгийн дүнг үндэслэн эцэслэн боловсруулах ажлын хүрээнд төслийн хэд хэдэн хувилбарыг боловсруулж Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлсэн. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Тус Байнгын хороо 4 хууль, дагалдах 23 хууль, Улсын Их Хурлын 13 тогтоолыг тус тус Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Үүнд: - Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/; - Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай; - Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; - Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай; - Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай; - Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; - Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; - Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; - Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай; - Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; - Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw