Чуулганы танилцуулга

24 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хороотой хамтран байгуулсан. Дээрх ажлын хэсгийн тайланг Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэж, холбогдох асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өглөө. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгүүд нийт 57 удаа хуралдаж, ажлын хэсгийн 6 танилцуулга, хуралдааны 18 тойм бэлтгэж, Улсын Их Хурлын мэдээллийн дотоод сүлжээнд байршуулав. Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос тус Байнгын хороонд хандаж ирүүлсэн 37 өргөдөл, гомдол хүлээн авч 35 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн, мөн 50 албан бичгийг хүлээн авч, 45 албан бичгийн хариуг зохих журмын дагуу шийдвэрлэж явуулав. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдриин Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль батлагдсантай холбогдуулан “Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоол Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Засгийн газрын гишүүнийг томилох тухай, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус батлан гаргалаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Багшийн хөгжлийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас өргөн мэдүүлсэн “Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна. 2.Хяналт шалгалтын ажлын талаар 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор хяналт шалгалтын чиг үүрэг бүхий нийт 8 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагуудын холбогдох хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw