23 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга б/ Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Валдемар Хэртийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал харилцаа, хамтын ажиллагаа, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ярилцаж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. в/ Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн утааг бууруулах асуудлын талаар ярилцан БНХАУ-ын туршлагаас хуваалцах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. г/ Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир 2018 оны 01 дугаар сарын 31-ний өдөр Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Р.Мөнхбат, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Дашдолзод, менежер Ц.Рэнцэнноров нартай уулзаж Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн үйл ажиллагааны талаар болон хамтран ажиллах талаар санал солилцлоо. д/ Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газрын зөвлөх Бао Гуан Лин, Худалдааны танхимын дэд дарга Ли Жүн нарын албаны хүмүүсийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Монгол-Хятадын экспо-2019” үзэсгэлэнг зохион байгуулах, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлж, харилцан ашигтай хамтдаа хөгжих боломжийг бий болгох талаар ярилцлаа. Гурав.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцсэн бөгөөд хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралдсан болно. Хэлэлцэх эсэхийн 11 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 3 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 1 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгээр 58 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгалаа. Тус Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойших хугацааны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, мэдээлэл, тус санг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw