Чуулганы танилцуулга

51 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.4.Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 18, олон улсын гэрээ 7, нэмэлт, өөрчлөлт оруулсан 95 хууль, хүчингүй болгосон 5 хууль, Улсын Их Хурлын 54 тогтоолыг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн цахим сан, Төрийн мэдээлэл, Хяналтын эх хувьд бүрэн авч хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63 зарлиг, Үндсэн хуулийн цэцийн 6 дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 3 тогтоол, Төрийн мэдээлэл эмхэтгэл 18, Засгийн газрын 129 тогтоолыг эрх зүйн мэдээллийн санд хүлээн авч хяналтын эх хувьд зохих хөдөлгөөн, өөрчлөлтийг хийн бүртгэж авсан болно. 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор ирүүлсэн нийт 25 хууль, тогтоолын төслийн бүрдлийг хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 12 хууль, тогтоолын төслийн бүрдүүлбэрийг гүйцээн тов тогтоолгох арга хэмжээ авсан. Нийт 125 хууль, 55 тогтоолын эцсийн найруулгад хяналт тавьж ажилласан. Улсын Их Хурлын цахим хуудас шинэчлэх ажлын хүрээнд Хууль тогтоох үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн бүтэц, агуулгыг боловсруулав. Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн дотооддоо мөрдөж байгаа журамд өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын Тамгын газрын албан хэрэг хөтлөлтийн зааврыг шинэчлэн батлахтай холбоотой ажлын хэсэгт ажиллаж, холбогдох журмыг шинэчлэн батлууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах 4 өдрийн семинарыг зохион байгууллаа. Семинарт Хууль, эрх зүйн хэлтэс, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ажилтнууд хамрагдаж, 2 орны парламентын хууль тогтоох, хяналт тавих үйл ажиллагаа, түүнд Тамгын газрын зүгээс үзүүлж байгаа мэргэжлийн туслалцаа, үйлчилгээний талаар харилцан туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцсон, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Намрын ээлжит чуулганы хугацаанд хууль санаачлагчийн нийт 125 хууль, 55 тогтоолыг ёсчлуулж Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дуусмагц батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан. ЭРХ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw