9 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улмаар улс орны санхүүгийн бололцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Монгол Улсын нийт хүн амын 46 гаруй хувь буюу 1.4 орчим сая хүн амьдардаг нийслэлийн агаар, орчны бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх төрийн цэгцтэй, тууштай бодлого үгүйлэгдсээр байна. Өвөл болохоор л утаа бохирдлын сэдвээр ёс юм шиг ярьдаг, хавар болонгуут мартдаг, хийж хэрэгжүүлсэн нь үр дүн муутай, зарцуулсан хөрөнгө мөнгө нь үрэн таран болдог байж таарахгүй юм. Энэ намрын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байгаа. Хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийг үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин байрших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын бодлогыг хуульчилна. Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлийг баримтална. Оршин сууж буй орчноо тохижуулсан, мод бут тарьсан, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олны анхаарлын төвд байна. Цаг нь болсон, өөрчлөх ёстой, бусад улс орны жишиг ийм гэдгээр Үндсэн хуулийн асуудалд хандах нь нэг талаар өрөөсгөл бөгөөд “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болж магадгүй тул юуг, яаж өөрчлөх вэ гэдгийг сайтар судалж, эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлан, зөвхөн “зайлшгүй”-г хөндөх замаар шийдвэрлэвэл зохино. Чуулганы завсарлагааны хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Иргэд, байгууллага, эрдэмтэн судлаачдаас 300 мянга гаруй санал бичгээр ирснийг нэгтгэн дүгнэх ажил хийгдэж байна. Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан төсөл олон нийтээс дэмжлэг хүлээж байгаа эсэх нь хэсэг зүйл, мөн заалт бүрээр тодорхой болж, өөрчлөх, сайжруулах чиглэлийг тодотгож өгнө гэдэгт итгэлтэй байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг сайжруулж, тогтвортой, хариуцлагатай засаглал тогтоох, парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудад шинэ соёл, төлөвшил бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагад нийцсэн, нийгмийн бүх талуудын санаа бодол, байр суурь нэгдсэн асуудлаар л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ. Төрийн бодлогын залгамж чанар, хэрэгжилт, иргэнээ дээдэлсэн төр оршихын баталгаа нь төрийн алба мэргэшсэн тогтвортой байх явдал юм. Төрийн алба улс төрөөс хэтэрхий хараат явж ирсэн нь нууц биш. Төрийн алба тогтворгүй болохоор төрийн албан хаагч нь мэргэшиж чадахгүй, мэргэшсэн төрийн албан хаагчгүй болохоор төр нь дархлаагүй болсоор байна. Хаврын чуулганаар төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, хариуцлага тооцох асуудлыг мэдлэг чадвар, ажлын үр дүнтэй нь холбож үздэг тогтолцоог хуульчлахаар хэлэлцэж эхэлсэн. Энэ асуудлыг намрын чуулганд багтаан шийдвэрлэж, төрийн албаны шинэчлэлийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw