Чуулганы танилцуулга

118 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Нэг.МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2017 оны батлагдсан төсөв 2017 оны тодотгосон төсөв /2017-04-14-нд батлагдсан/ 2017 оны тодотгосон төсөв /2017-10-26-нд батлагдсан/ Зөрүү 1 2 3 4=3-2 1 Төсвийн орлого 6,160.2 6,035.7 6,537.1 +501.4 2 Төсвийн зарлага 8,568.9 8,750.2 9,154.5 +404.3 3 Тэнцэл -2,408.7 -2,714.4 -2,617.4 -97.0 4 ДНБ-д эзлэх хувь 9.1 10.4 9.5 0.9 Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголоор: • ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр»-ийн эхний шатны үнэлгээний хүрээнд тохиролцсон өөрчлөлтүүдийг төсөвт тусгах; • Эдийн засгийн өсөлт сэргэж, нүүрсний экспорт нэмэгдэн, голлох ашигт малтмалуудын үнэ харьцангуй өндөр байгаа болон уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлтөөс хамааран аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвийн орлогын төлөвлөлтөд өөрчлөлт оруулах; • Төлөвлөлтөөс давсан орлогын тодорхой хэсгийг нэг удаагийн шинж чанартай, ирэх жилүүдэд төсөвт ачаалал үүсгэхгүй байх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, болзошгүй өр төлбөрийг барагдуулах болон цаг үеийн нөхцөл байдал, үүссэн бодит хэрэгцээ, шаардлагыг харгалзан төсвийн зарлагад зохих өөрчлөлтүүдийг тусгасан. Хоёр.УЛСЫН ТӨСӨВ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дүнг 4,727.3 тэрбум төгрөгөөр, зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,420.6 тэрбум төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлыг 602.1 тэрбум төгрөгөөр, “Барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлыг 177.7 тэрбум төгрөгөөр баталлаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд баримталсан зарчим: 1.Урсгал зардлын талаар: - Хууль тогтоомжийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд зайлшгүй нэмэгдэх зардлыг төсөвт нэмж тусгах; - Нэг удаагийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх; Үүнд: • Өвөлжилт, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх; • Байгалийн аюулт үзэгдэл, мал амьтны гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг барагдуулах;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw