Чуулганы танилцуулга

19 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хоёр.БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Тайлангийн хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 15 удаа хуралдаж, давхардсан тоогоор 41 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолын төсөл хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг 2 удаа сонсож, 14 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоол батлууллаа. Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 2, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт 9, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 3, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 37, албан тушаалтныг томилох санал, дүгнэлт 3, Байнгын хорооны 4 тогтоол батлан гаргасан байна. Байнгын хороонд байгууллага, иргэдээс 5 өргөдөл, 54 албан бичиг ирсэн. 104 албан бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх болон албан бичиг ирүүлсэн байгууллага, иргэдэд хариу өгөх зэргээр шийдвэрлэсэн. Тайлангийн хугацаанд Байнгын хорооноос нийт 5 уулзалт, ярилцлага зохион байгуулсан, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 3 удаа, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг 4 удаа, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг 5 удаа, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсэг 5 удаа, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 1 удаа хуралдсан байна. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Дараахь хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэв. Үүнд: 1.Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хороо 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. 2.Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хороо 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хийж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. 3.Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw